COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ сүүлийн нэг жилийн хугацаанд 100 гаруй үе мөчний хагалгааг амжилттай хийжээ

2020 оны 5 сарын 14

Arslan.mn

УНТЭ сүүлийн нэг жилийн хугацаанд кадавер донорын шөрмөс ашиглан олон холбоос буюу шөрмөсний гэмтэл сэргээх мэс засал болон ясны том хэмжээний дутмагшлыг донор яс ашиглан ясны бүтэц нөхөх, сэргээх мэс заслыг амжилттай нутагшуулаад байна. Уг хагалгааг өнгөрсөн оны долоон сараас эхэлж хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй хагалгааг амжилттай хийжээ. 

Үений мэс заслын баг тус хагалгаануудыг хийсэн бөгөөд УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Үений мэс заслын эмч Н.Энхтайван (ахлагч) Хэрх үе судлал, үе сэргээх төвийн эрхлэгч М.Отгонбаяр, Мэдээгүйжүүлэгийн эмч Х.Баялагмаа, Үений мэс заслын эмч О.Чойдог, Мэс заслын сувилагч Б.Түмэнжаргал, Г.Өнөрболд, Мэдээгүйжүүлэгийн сувилагч С.Одонтуяа нар тус багт ажиллаж байна. 

Кадавер донорын шөрмөс ашиглан олон холбоос /шөрмөсний гэмтэл сэргээх мэс засал нь: 

Өвдөгний үений урд чагтан болон дотор хажуугийн олон холбоосын гэмтэлд (өөрийн шөрмөсийг ашиглах боломжгүй үйлчлүүлэгчид) кадавер донорын шөрмөс сэргээх давтан мэс заслыг хэлэх бөгөөд 2019.12.02-нд амжилттай гүйцэтгэв. Энэхүү хагалгааг одоогоор 15 удаа амжилттай хийжээ.

Ясны том хэмжээний дутмагшлыг донор яс ашиглан ясны бүтэц нөхөх/сэргээх мэс засал нь: 

Дунд чөмөгний ясанд том хэмжээний ясны үүсгэвэр оношлогдсон тохиолдолд ясны үүсгэвэр авах, кадавер донорын яс ашиглан ясны дутмагшлыг нөхөх мэс заслыг хэлэх бөгөөд Монголд анх удаа 2020.01.29 амжилттай гүйцэтгэжээ.

Түүнчлэн өвдөг, мөрний үений дурангийн мэс заслыг эмнэлэгтээ нэвтрүүлсэн бөгөөд хагалгаа бүр амжилттай болж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617047
3 эможи

Зочин
2020-05-15 01:43
багш
2020-05-14 11:53
худлаа гоншигноод байгаа тухай бичээгүй. сэтгүүлч өөрийн сурвалжлагаа бичсэн байна. Онцгой шинэ мэс заслын тухай бичиж болно шдээ. Яагаад болохгүй гэж. Бие бинийгээ дэмжиж, урмын ганц үг бичиж сураач.
ИРГЭН
2020-05-14 10:50
ХӨСҮТ-ЫН ЭМЧ НАР САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА Ч ЭД НАР ИЛҮҮ ИХ НӨР ИХ ХӨДӨЛМӨР ХИЙЖ БАЙГАА НЬ Ч ҮНЭН ГЭХДЭЭ АЛЬ АЛЬ НЬ ҮҮРГЭЭ Л БИЕЛҮҮЛЖ ЦАЛИНГАА АВЧ БАЙГАА.НОЙР ХООЛГҮЙ ЗҮТГЭЖ БАЙНА ГЭЖ ГОНШИГНООД БАЙХ ХЭРЭГГҮЙ.ХҮЧЭЭР ХИЙЖ БАЙНА ГЭЖ БАЙГАА БОЛ ӨӨР АЖИЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.ХҮН БҮР ОНОГДСОН АЖЛАА ҮҮРГИЙНХЭЭ ДАГУУ Л ХИЙЖ БАЙГАА ШҮҮ.
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up