COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.АМБАСЭЛМАА: ОХУ-аас ирэх оюутнууд дунд халдвартай хүний хавьтал болсон, өвдөөд эдгэрсэн хүүхдүүд ч байгаа

2020 оны 5 сарын 13

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнөөдөр ОХУ-аас иргэдээ авчирна. Тэднийг хаана тусгаарлаж, шинжилгээг хэрхэн хийх вэ?

А.Амбасэлмаа: ОХУ-аас Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр гурван онгоцоор ирнэ.

Бид тэднийг хүлээж авахдаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Багабаян, Тоёока инн зэрэг буудлыг бэлдэж байна. Мэдээж тэднийг хилээр оруулж ирэх үед ХӨСҮТ-ийн баг ажиллана.

Түүнээс гадна иргэд ОХУ-д халдварын тархалт өндөр байгааг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр ирэх оюутнууд дунд халдвартай хүний хавьтал болсон, өвдөөд эдгэрсэн хүүхдүүд ч байгаа гэх судалгаа бидэнд байна.

Магадгүй хөнгөн балархай хэлбэрээр шинж тэмдэггүй өвдсөн тохиолдол дэлхий дахинд олон байна. Тиймээс өнөөдөр ирмэгц нь бид шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл, өнөө шөнөдөө багтаад бид 346 хүний шинжилгээг авахаар лабораториудаа бэлдэж байна.

Шуурхай арга хэмжээний дөрвөн баг бэлэн байдлаа хангаад ажиллаж байгаа бөгөөд маргааш гэхэд халдвартай халдваргүйгээр нь ялгана.

- Манай улсын эмч, эмнэлгийн ажилчид амны хаалт, хамгаалах хувцсаа дотоодын үйлдвэрээсээ авдаг уу?

Д.Нарангэрэл: Дотоодын үйлдвэрийн хувьд Мөнхийн тун компани амны хаалт үйлдвэрлэдэг. Тиймээс аль болох амны хаалтуудыг дотоодын үйлдвэрээс авах зорилго тавьж буй.

Гэхдээ дэлхийн дахин амны хаалт, хамгаалах хувцасны эрэлт их байгаа бөгөөд хомсдол их бий.

- Гаднаас иргэдээ татсаар байна. Тусгаарлах, эмчлэх байрны хүрэлцээ ямар байгаа вэ. Хээрийн эмнэлгүүдийг дэлгэх үү?

Д.Нарангэрэл: Бид гамшгаас урьдчилан сэргийлэх  үзүүлэх сургалтын үеэр хээрийн эмнэлгүүдийг дэлгэсэн. Одоогоор манай улсад иргэдийг тусгаарлах буудал, эмнэлгийн хүрэлцээ хангалттай байгаа учраас хээрийн эмнэлгийг дэлгээгүй.

Цаашид хэрвээ хүн амын дунд өвчлөл тархвал хээрийн эмнэлгийг дэлгэх асуудал яригдах болно.

- Гадаадад байгаа монголчуудаас халдвар авсан хэдэн хүн байгаа вэ?

Д.Нарангэрэл: Сүүлд Монгол Улсын 30 гаруй иргэн гадаадад халдвар авсан. Үүнээс 13 нь эдгэрч хэвийн амьдралдаа орсон бол бусад нь гэрийн хөл хорионд тусгаарлагдаж байгаа.

- ОХУ-д манай улсын олон иргэн халдвар авсан тухай мэдээлэл байна. Энэ тал дээр тайлбар хэлж өгөөч?

Д.Нарангэрэл: Одоогоор бидэнд тийм мэдээлэл ирээгүй байна. Бид мэдээллээ Гадаад харилцааны яам болон ХӨСҮТ, шуурхай 11932-30-02 утас, аппликэйшнээр дамжуулж авч байгаа.

Бидэнд байгаа мэдээллээр тухайн улсад манай улсын таван иргэн өвчилсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617026
0 эможи
keyboard_arrow_up