COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: УНТЭ-т “COVID-19 халдвар бүртгэгдсэн тохиолдолд ажиллах” ДАДЛАГА СУРГУУЛИЛТ зохион байгууллаа

админ
2020 оны 5 сарын 11

Arslan.mn

Дэлхий дахинд Сүүлийн 24 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын  3,915,636 тохиолдол  бүртгэгдэж, нас барсан хүний тоо 270,683 хүрсэн. Монгол улсад халдварын 42 дахь тохиолдол өнөөдөр бүртгэгдээд байна.

Монгол улс нь дотооддоо халдвар алдаагүй цөөхөн орны нэг бөгөөд цаашид энэ халдвараас хэрхэн сэргийлэх талаар шат шатны байгууллагууд арга хэмжээг авч ажиллаж байна. Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохиогдсон билээ. 

Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлэг тус сургуулилтын хүрээнд “Ковид-19 халдварт цар тахлын тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд авах арга хэмжээний дадлага сургуулилтыг гурван өдөр хийжээ. Тус сургалтанд УНТЭ нийт бие бүрэлдэхүүнээрээ хамрагдсан бөгөөд сэжигтэй тохиолдлыг тусгаарлах, ариутгах, цаашид авах арга хэмжээг тооцоолох зэрэг шат дараатай сургалтыг зохион байгууллаа. 

Arslan.mn

УНТЭ-ийн захирал Т.Мөнхсайхан энэ үеэр “Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, дадлага сургуулилалтыг хийснээрээ бид болзошгүй эрсдэлээс сэргийлэх бэлэн байдлаа хангах нөөц бололцоогоо бодитоор үнэлж дүгнэх, хариу арга хэмжээ авах, төлөвлөлтдөө цаашид юуг сайжруулж боловсруулах ёстой вэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой” хэмээлээ.

Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд Шуурхай штаб шууд хуралдана

Arslan.mn

Онцгой дэглэм тогтоох улаан бүсийг тогтоож байна 

Arslan.mn

Сэжигтэй тохиолдлыг илрүүлэн зөөвөрлөх үйл явц эхэллээ 

Тус эмнэлгийн таван давхраас халдвар авсан байж болзошгүй иргэнийг тусгаарлахаар авч явж байгаа нь 

Лифтэнд нэг метрийн дүрмийг баримтална 

Түүний суусан лифтийг буусных нь дараа дахин ариутгана 

Орчныг мөн ариутгаж байна 

Нэг давхарт бууж ХӨСҮТ-өөс ирсэн түргэн тусламжийн машинд шилжүүлнэ  

Сэжигтэй тохиолдлын ойр орчмын хэсгийг мөн ариутгаж байна 

Нэг метрийн зайг сайн баримтлах хэрэгтэй

Хамгаалалтан доор ХӨСҮТ-ийн эмнэлэгт суулгана

Хамгаалалтан доор ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн машинд суулгалаа

Бүх хэрэглэл нэг удаагийнх байх шаардлагатай

Нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд 

ХӨСҮТ-ийн түргэний машинд суулганы дараа гараа ариутгаж хувцас хэрэглэлийг устгалд оруулна

ХӨСҮТ-ийн түргэн тусламжийн машинд суулгасны дараа сэжигтэй тохиолдолтой харьцсан эмнэлгийн ажилчид ариутгал үйлдэж, хувцас хэрэглэлийг устгалд оруулна. Ариутгал хамгийн чухал Arslan.mnArslan.mn

Түүний үйлчлүүлж байсан тасгийн бүхэлд нь ариутгав.  

Arslan.mnArslan.mn

Сэжигтэй тохиолдол илрэхэд Эмнэлгийн шуурхай штаб камерын хяналтаар бүрэн хянаж, зохион байгуулалтын зааварчилааг өгч байна. 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616932
14 эможи
keyboard_arrow_up