COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бүрэн эдгэрсэн Франц иргэн эх орондоо буцахаар болжээ

2020 оны 5 сарын 01

Arslan.mn

Монгол Улс дахь  COVID-19 халдварын анхны тохиолдол болон бүртгэгдсэн Франц улсын иргэн буюу олон нийтийн нэрлэснээр "Анх-Отгон" маргааш Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай нислэгээр нутаг  буцах гэж байна. Тэрбээр гуравдугаар сарын 10-нд халдвартай нь тогтоогдож  ХӨСҮТ-д 47 хоногийн турш эмчилгээ хийлгэн  бүрэн эдгэрсэн юм. 

Түүнийг эдгэрсэн талаар мэдээллийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хүргэж “Монгол эмч, эмнэлгийн ажилчид түүний биеэс коронавирусийг зайлуулж чадлаа. Бид уушгины нэвчдсийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хэвийн байгааг онцгой анхаарч ажилладаг. Энэ шинжилгээг өдөр болгон хийж явсны үр дүнд франц иргэн эдгэрч гарлаа” гэсэн билээ.

Тэрбээр сайхан сэтгэлтэй монголдчуудын сэтгэлийн дэмээр, алтан гартай эмч нарын буянаар бүрэн эдгээд эх орондоо харих гэж буйдаа баярлаж буйгаа илэрхийлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616749
17 эможи
keyboard_arrow_up