COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19 халдвараас дэлхий нийт 11 дүгээр сард ангижрах тооцоо гаргажээ

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Халдвартай хүний тоо 3,062,059 д хүрсэн бол 921,707 хүн эдгэрчээ. Тус өвчнөөр 211,433 хүн нас баржээ.

Өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл Сингапурын эрдэмтэд “COVID-19” халдвар хэзээ дуусахыг тооцоолсон талаар мэдээллээ. 

Тус улсын Технологийн их сургуулийн судлаачид математикийн аргачлалаар дэлхийн 131 улсад  коронавирусний халдвар хэзээ дуусах талаар урьдчилсан таамаг дэвшүүлсэн байна. Уг таамаглалаар, ОХУ-д 7 дугаар сарын 20-нд, ХБНГУ-д  8 дугаар 1-нд, Франц улсад 8 дугаар сарын 8-нд, Их Британид 8 дугаар сарын 14-нд, АНУ-д 8 дугаар сарын 24-нд ковидоос ангижрах бөгөөд дэлхий нийт энэ оны 11 дүгээр сарын 27 гэхэд “COVID-19” халдварт “Баяртай” гэж хэлнэ гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
1
wow an post
4
yay an post
sad an post
1
ouch an post
3
confuse an post
angry an post
616601
30 эможи

ооо
2020-04-28 20:02
болтугай
Зочин
2020-04-28 17:45
Шүгэлдэнэ гэдэгийг үзүүлжээ хөө, вакцинаа хийж амжаагүй байхад . Аргагүй Сингачууд эм яаж хийдэгийг мэдэхгүй л дээ
Иргэн
2020-04-28 17:38
Сэрчихгүй бол сайхан л зүүд байна
keyboard_arrow_up