COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 03, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

САЙН МЭДЭЭ: Франц иргэн бүрэн эдгэрч, сувилалд ШИЛЖЛЭЭ

админ
2020 оны 4 сарын 27

Arslan.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул салбар ХӨСҮ-ийн хоёр лабораторид 161 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж буй эмнэлгийн 19 ажилтнаас шинжилгээ авсан. Коронавирусийн халдвар илрээгүй. Эмч, сувилагч нарын уушгины зургийг авч хадгалдаг. 14 хоногийн дараа үйлчилгээнээс гарахад шинжилгээ авч хянадаг.

Ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Үүний дотор ОХУ-аас ирсэн 48 оюутан бий. Тандалтаар 5 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 15 жолоочоос коронавирусийн халдвар илрээгүй.

Франц иргэн бүрэн эдгэрч, дараагийн шатанд шилжих гэж байна. 47 хоног эмчлүүлсэн. Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсноос хойш дэлхий биднийг харж байсан. Энэ хүнийг эдгээж чадсны хариуг бусад улс манай улсад илгээх байх." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616533
9 эможи

Од
2020-04-27 19:25
франц гуай та минь монголыг минь уранаар хордуулахгүй нутагруугаа бүрмөсөн буцаарай уул ус бүгд эзэнтэй бг юм шүү
иргэн
2020-04-27 18:14
Үнэхээр тэнэг улсууд
Зочин
2020-04-27 16:54
Одоо нутагруу нь яаралтай хөөгөөд явуул новшийг, наадахийг чинь харахаас ой гутна
Н.Амарбаясгалан
2020-04-27 12:02
Ус уух хувьтай юм Үр хүүхдүүдэд нь эцгийг нь хайрлажээ
keyboard_arrow_up