COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“УГТЭ тусгаарлан эмчлэх 200 ор, эрчимт эмчилгээний 50 орыг дэлгэн ажиллуулах бэлтгэлээ хангасан“

2020 оны 4 сарын 25

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар хийсэн ээлжит мэдээллийн үеэр цар тахлын үеийн бэлэн байдлаа хэрхэн хангаж буй талаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир мэдээллээ.

Тэрбээр “Коронавирусийн цар тахлын үед бэлэн байдлыг хангах чиглэлээр тохиолдлын удирдлагын тогтолцоонд бүрэн шилжиж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийт давхардсан тоогоор 2,400 эмч, ажилтнаа таван чиглэлээр 44 удаагийн сургалтад холбогдох газруудтай нийлж, хамруулан дадлагажуулсан.

Тухайлбал, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж  тайлах бэлтгэл дадлага сургуулилт энэ халдварын үед чухал арга хэмжээ тул 2,500 эмч ажилтнуудаа сургалтад хамруулсан.

Эмнэлгийн орох гарах гурван гарцад хяналтын пост тогтмол ажиллуулж байгаа. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах хүрээнд нийт 730 орчим сая төгрөгийн нэг сарын эм, хэрэглэлийн нөөцийг үүсгэсэн. Нийт 1,000 хүний иж бүрдэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц болон халдварын дэлгэлтийн үед хэрэглэх хамгаалах хэрэгслийн бэлэн байдлыг хангасан. 

ЭМЯ-наас гуравдугаар төв эмнэлэгт 300 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж, халдвар хамгааллын хувцас хэрэгслийг дэмжлэгээр олгосон.

Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаал, коронавирустэй холбоотой албан даалгаврын дагуу тус эмнэлэг нийт тусгаарлан эмчлэх 200 ор, эрчимт эмчилгээний 50 орыг дэлгэн ажиллуулах бэлтгэлээ хангасан.

Мөн эмнэлгийн байгууллагаар олноороо явж байна. Бага насны хүүхдүүдээ дагуулж явах, маскгүй үйлчлүүлэх, эргэлтийн цагийг баримтлахгүй байх зэрэг асуудлууд тулгарч байна.  Эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөөд цар тахлыг хамтдаа даван туулах нь чухал билээ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616486
2 эможи
keyboard_arrow_up