COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Япон улс эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг эмчилгээнд ашиглана

2020 оны 4 сарын 25

Arslan.mn

Япон улс “COVID-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэн  буюу вирусний эсрэг дархлааг эмчилгээнд ашиглах болсон талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

Үүнтэй ижил төрлийн судалгааг Азийн хэд хэдэн улсад хийж байгаа ч хараахан зөвшөөрлөө аваагүй байгаа юм. Харин ОХУ “COVID-19”-өөр өвчлөөд эдгэрсэн 4 хүний цусны сийвэнг авч эмчилгээнд ашигласнаар дөрвөн хүнийг эдгээсэн. Тиймээс тус улсын ЭМЯ-наас эдгэрсэн хүмүүсийг цусны сийвэнгээ өгөхийг уриалсан байна.

Дэлхийн хэмжээнд 2.7 сая гаруй хүн “COVID-19”-өөр өвчилснөөс 781 мянган хүн эдгэрчээ. Харин 195 мянга гаруй нь нас бараад байна. Тухайлбал, өнгөрсөн 24 цагийн дотор БНТУ-д 3122 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 105 мянгад хүрчээ. Харин Япон улсад 327 шинэ тохиодол бүртгэгдсэн нь өмнөх өдрүүдээс буурсан үзүүлэлт аж. Тус улсад бүртгэгдэн нийт халдварын 10 орчим хувь нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэн, түүний ар гэрийнхэн байж болзошгүй гэсэн судалгаа гаргажээ. Улмаар Токио хотын захирагч ирэх сарын 6-ныг хүртэл иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна. Учир нь энэ хугацаанд тус улсын үндэсний баяр болох тул олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилго тавьж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616482
3 эможи
keyboard_arrow_up