COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Герман улс COVID-19 халдварын эсрэг вакцин гаргажээ

2020 оны 4 сарын 23

Arslan.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдварын эсрэг шинэ вакцины туршилт эхлэх гэж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ХБНГУ-ын биотехнологийн компани COVID-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авсан байна. Хүний бие дээр турших эмнэл зүйн туршилтыг эхлүүлэх зөвшөөрлөө Герман улсын эрх бүхий байгууллагуудаас авжээ. 

Туршилтын эхний шатанд 18-55 насны харьцангуй эрүүл 200 хүнийг хамруулах ба амжилттай болсон тохиолдолд хоёр дахь шатанд эрсдэл өндөр бүлгийнхнийг хамруулж туршилтыг үргэлжлүүлэх юм байна.

BNT162 гэж нэрлэгдэж байгаа уг вакцины кандидатыг тус компани нь эм үйлдвэрлэлийн салбар дахь үндэстэн дамнасан корпорац болох "Fraser" компанитай хамтран гаргаж авсан гэж хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна" гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
17
haha an post
4
wow an post
6
yay an post
4
sad an post
1
ouch an post
2
confuse an post
4
angry an post
3
616409
154 эможи
keyboard_arrow_up