COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Манай улстай хил залгаа орших Эрхүү хотод 75, Буриадад 153 хүн халдвараар өвчилсөн“

2020 оны 4 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 2.6 сая хүн өвчлөөд байна. Мөн өвчний улмаас 184 мянган хүн нас барсан бол 700 гаруй мянган хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 5,262 тохиолдол нэмэгдэж, нийт 58 мянган хүн өвчилжээ.

Манай улстай хил залгаа орших Эрхүү хотод 75, Буриадад 153, Алтайн бүгд найрамдах улсад 58, Тувад 13 хүн өвчилсөн байна.

Нийт тохиолдлын 40 гаруй хувь нь Москва хотын ойр орчимд бүртгэгдсэн бөгөөд тархвар судлалын хувьд, 43 хувь нь хөнгөн, балархай хэлбэрээр өвчилж байгаа учир нян тээгчээс халдвар их тархаж байгаа гэж үзэж байна. Мөн тус улсын эрдэмтдийн судалгаагаар хүүхдүүд ихэвчлэн балархай хэлбэрээр өвчилж вирусийг удаан хугацаагаар ялгаруулж байна. Тиймээс хүүхдүүд томчуудад халдвар тараах эх уурхай нь болж байна гэж дүгнэжээ.

Мөн судалгаагаар уг вирус нь 19 удаа хувьсаж, өөрчлөлтөд орсон байна гэж үзсэн байна. 

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар ажиглалтад 1,249 хүн байгаа бөгөөд өчигдөр 36 хүн шинээр ажиглалтад орж, есөн хүн тусгаарлалтаас гарчээ." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616401
0 эможи
keyboard_arrow_up