COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвар авсан 34, 35 дахь тохиолдол тусгаарлагдаж байсан

2020 оны 4 сарын 22

Arslan.mn

Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийн халдварын 34, 35 дахь тохиолдол ОХУ руу тээвэр хийдэг жолооч нар. Гэр бүлийн хүмүүс бөгөөд эхнэртэйгээ хамт олон улсын тээвэрт явж байжээ. Энэ хүний хавьтал 49 хүнийг тогтоосон. Сэлэнгэ аймгаас хавьтал болох 12 хүний шинжилгээний хариу ирж байгаа. Замын-Үүдээс мөн шинжилгээний хариу ирнэ. Ойрын хавьтал бөгөөд Улаанбаатарт ирсэн 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ жолооч нар тусгаарлагдаж байсан. 16-ны өдөр Алтанбулагийн боомтоор 32 машин ирснээс 21 нь орос хүн учир ачаагаа буулгаад буцсан. Жолооч нарыг замдаа зогсох, уулзахаас сэргийлэх хоёр талдаа цагдаагийн хяналтын дор Улаанбаатарт оруулж ирсэн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
616360
2 эможи

Irgen
2020-04-22 23:14
Odoo naad xilee xaaldaa yun xot xvrtel ybuulah be
Зочин
2020-04-22 18:39
keyboard_arrow_up