COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ОХУ-д үйлдвэрлэсэн COVID-19-ын эсрэг вакцины хоёр дахь шатны туршилтыг 6 дугаар сарын 1-нээс хийнэ“

2020 оны 4 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 ОХУ-д нэг хүн долоо хоногт НЭГ УДАА гадуур гарах шаардлага тавьж байна

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Covid-19 дэлхийн 213 улсад бүртгэгдлээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4,000 гаруй хүн шинээр халдвар авч, 44 хүн нас баржээ. Нийт өвчлөл 47 мянга гаруй болжээ.

Мөн Буриад улсад 24 цагийн дотор 28 тохиолдол бүртгэгдэж 153 боллоо.

Өвчлөлийн өсөлт Москвагаас бусад бүс нутагт шилжиж, 2-3 долоо хоногт дэгдэлт оргил үедээ хүн гэдгийг мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс ОХУ-ын иргэдийг хөл хорионы дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна.

Мөн өвчин 2,3 дахь давлагаагаар дахин гарах эрсдэлтэй тул шаардлагатай тоног төхөөрөмж болоод амны хаалт зэргийн улсын нөөцийг бүрдүүлж байгаа аж.

Тухайлбал, тус улсад өдөрт 3.5 сая амны хаалт үйлдвэрлэж байсан бол өдөрт 7.7 амны хаалт үйлдвэрлэж хүн бүрийг амны хаалт зүүхийг шаардаж байна.

Нэг таатай мэдээ нь, COVID-19-ийн эсрэг ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайн дурын хүмүүст турших буюу вакциныг хоёрдугаар шатыг эхлүүлэхээр болжээ.

Covid-19 цар тахал саарч байна гэж үзэн барууны орнууд хөл хориогоо цуцалж байна. Гэхдээ энэ өвчин бүрэн алга болсон үг биш гэдгийг ДЭМБ анхааруулав.

ОХУ, Австрали улсаас гурван иргэн холбогдож, зөвлөгөө авлаа." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616295
2 эможи
keyboard_arrow_up