COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Гадаадад халдвар авсан таван монгол иргэн эдгэрлээ

2020 оны 4 сарын 20

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн үед ОХУ-д халдвар нэлээд нэмэгдэж анхаарал татаж байна. Тус улсад 24 цагийн дотор 6,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас баржээ.

Тохиолдол нэмэгдэж байсан нас баралтын тоо харьцангуй бага байсан ч сүүлийн хоногт нас баралт нэмэгдсэн байна. Тус улсад халдвар авсан хүмүүсийн 60 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бөгөөд 45 хүртэлх насны хүмүүс байгаа аж.

ОХУ олон хүнийг шинжилгээнд хамруулж, хөнгөн балархай хэлбэрийг эрт илрүүлж байгаа учраас өвчлөлийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд өвчтөнүүдийг хяналтдаа авч чадаж байна гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийсэн байна.

Мөн эмч, эмнэлгийн ажилчдын 25 мянган хувийн хамгаалах үйлдвэрлэхээр нэлээн хэдхэн үйлдвэрийн зориулалтыг өөрчилсөн ч хүрэлцэхгүй байгаа учир нэг сая хувцсыг БНХАУ-аас авахаар гэрээ байгуулж эхний 300 мянган хувцас авч буй аж.

Манай улсын хувьд ажиглалтад 1,229 хүн байгаа бөгөөд дөрвөн хүн ажиглалтад гарсан бол дахин дөрвөн хүн ажиглалтад нэмэгдсэн байна. Ажиглалтад байгаа хавдартай долоон хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Энэ хугацаанд бид мөн хавдартай 35 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Учир нь хавдартай хүмүүс COVID-19 халдварын маш өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарч буй. Тиймээс тэдгээр хүмүүсийг түүн авч тэдгээрт коронавирус илрүүлэх шинжилгээг хийлгэхэд илрээгүй.

Одоогоор гадаадад халдвар авсан Монголын 13 иргэн байна. Швед, Швейцариас тус бүр хоёр иргэн ЭМЯ-тай холбогдон, зөвлөгөө авсан. Швейцарьт байгаа хоёр монгол иргэний шинжилгээ сөрөг гарч, эдгэрсэн. Шведэд байгаа хоёр иргэний тусгаарлалтын хугацаа дуусаж, шинжилгээ өгсөн. БНСУ-д халдвар авсан хоёр иргэн эдгэсэн. Тэдний нэг нь гэртээ, нөгөө нь эмнэлэгт эмчлүүлсэн. Одоогоор Монголын таван иргэн эдгээд байна. Мөн таван иргэн гэрийн тусгаарлалтаас гараад байгаа” гэв.

ШУУД ҮЗЭХ: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616245
0 эможи
keyboard_arrow_up