COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид коронавирусийн халдвар бүртгэгдлээ

2020 оны 4 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн хоногт Баян-Өлгий аймагтай хиллэдэг ОХУ-ын Алтай мужид коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Өмнө нь Алтай мужид коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. Иймээс ОХУ бусад бүс нутгаас Москва хот руу ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэжээ. Ялалтын баярыг хойшлуулсан. 2020 оны дэлхийн II дайнд оролцсон Ахмад дайчдын жил болгон зарлалаа. Москва хотын захирагч коронавирусийн халдварын чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа таксигаар үнэгүй үйлчлэх, зочид буудалд үнэгүй байрлуулах зэргээр эмнэлгийн ажилтнууддаа таатай нөхцөлөөр хангаж, хүндэтгэл үзүүлж байна.

Сингапур улсад 728 тохиолдол шинээр бүртгэгдэж, сүүлийн 24 цагийн дотор хамгийн их тохиолдол бүртгэгдсэн өдөр боллоо. Үүний гол шалтгаан нь гадаадаас ирсэн хүмүүс болон гэрийн хөл хорио, дэглэмийг сахиагүй хүмүүс тархаасан гэж үзэж байна.

Манай улсын хувьд 1,642 хүн тусгаарлалтад байна.

Харвардын эрдэмтдийн хийсэн судалгаагаар, үр дүнтэй эмчилгээ, вакцин гартал зай барих хэрэгтэй гэдгийг сануулж, 2022 он хүртэл зай барих арга хэмжээг авах хэрэгтэй гэв. ДЭМБ-аас хөл хориог үе шаттайгаар цуцлахыг анхаарууллаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616161
0 эможи
keyboard_arrow_up