COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ Хүн дээр туршилт хийж эхэлсэн вакцин 1.5 жилийн дараа бэлэн болно“

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээллийн үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа вакцины талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сүүлийн 24 цагт коронавирусийн шинэ вирусийн тархалт өндөр байгаа орнуудад өвчин багасах хандлага ажиглагдлаа. Нас баралтаараа Франц хамгийн өндөр буюу 15 хувьтай байгаа бол Италид 12, Испанид 10 хувь байна.

Эмнэл зүйн туршилтад 90 гаруй орны 900 гаруй өвчтөн ороод байна. Мөн хүчилтөрөгчийн эмчилгээ, хиймэл амьсгалыг удирдах аргыг эргэн харж хэрэгцээг орлох аргуудыг судалж байна.

Сүрьеэ, халдварт саагийн вакцин нь коронавирусээс сэргийлдэг нь тогтоогдоогүй тул ДЭМБ-аас халдвараас сэргийлэх зорилгоор эдгээр вакциныг хийхийг санал болгохгүй байна. Одоогоор гурван вакцины туршилт эхэлсэн бөгөөд 70 гаруй хувийн боловсруулах шатанд явж байгаа.

Манай улс ДЭМБ-аас гарсан удирдамжийн дагуу тархалтын үе шат бүрт тохирох эмчилгээг хийж яваа. ДЭМБ-ын удирдамжийн дагуу ажиллахдаа тархалтын үе шатуудад тохируулан эмчилж байна. 

Вакцины үйлдвэрлэх нь удаан хугацаа шаардсан ажил. Гэхдээ COVID-19 –ийн вакциныг дэлхийн олон компани, судлаачид хийхээр оролдож байна. Хүн дээр хийж буй туршилт нь гурван вакцин байгаа.  Хугацааны хувьд хамгийн наад талдаа вакцин 1.5 жилийн дараа бэлэн болно гэж үзэж байгаа." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616108
0 эможи
keyboard_arrow_up