COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Нарангэрэл: 31 дэх тохиолдол ОХУ-аас ирсэн оюутан

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Тус яамнаас дэлхий нийтээр коронавирусийн халдвараар ихэвчлэн 18-35 насныхан өвчлөх хандлагатай байгааг сэрэмжлүүллээ. Монгол Улсын хувьд улсын хэмжээнд эмнэлгийн ажиглалтад 1669 хүн байгаа бөгөөд тусгаарлах байранд буй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байгаа аж.

"5000 гаруй хүнд шинжилгээ хийхэд 31 тохиолдол батлагдсан"

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл " Эрүүл мэндийн яам ямар нэгэн шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны нотолгоонд үндэслэдэг. Эрээнээс ирэх иргэд тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тухайн үед нь бид мэдээлнэ.

Эрүүл мэндийн яам нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоногийн дотор түргэн оношлууртай болсон. Эхний байдлаар уушгины хатгалгаа авсан иргэдээс тандалт судалгаа авахад коронавирус илрээгүй. Бид нийт 5000 гаруй хүнд шинжилгээ хийхэд 31 тохиолдол батлагдсан. Эдгээр нь бүгд гаднаас зөөвөрлөгдсөн.

Манай орны хувьд 0-15 насны хувьд вакцин хийж дархлаа тогтоодог. Халдварт өвчний дараа дархлаа үүсдэг. Энэ нь өвчлөлийн шинж тэмдгээс хамааран тодорхой хугацаатай байдаг. Шинэ вирус учраас бид бүгдээрээ суралцаж байна." гэв.

Мөн тэрбээр иргэдийн зүгээс гэр хорооллын иргэд амны хаалт зүүхгүй байна гэх гомдол мэдээллийг ирүүлжээ. Иймд амны хаалтыг тогтмол зүүхийг дахин зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
616106
4 эможи
keyboard_arrow_up