COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ тархины том хэмжээтэй хавдар авах мэс заслыг АНХ УДАА хийжээ

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар тархины том хэмжээтэй хавдар авах болон тархины харвалтын үеийн гемикранио-эктоми хагалгааг анх удаа хийжээ.

Энэхүү хагалгаанд Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн мэс заслын эмч С.Алтан-Очир ахлагчтай, Д.Энхболд, М.Золбоо, gнестезиологи эмч Ц.Тунгалаг, Мэс заслын сувилагч Б.Отгончимэг, Д.Бум-Эрдэнэ, анестезиологи сувилагч Л.Цэцэглэн, резидент эмч Г.Баттулга, үйлчлэгч Л.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүн оролцсон байна.

Үйлчлүүлэгч 39 настай эрэгтэй гэнэт ухаан алдаж, сумын эмнэлэгт хоёр хоног хэвтэж эмчлүүлээд сайжрал авалгүй хүндэрч, комд орсон байна. Иймд түүнийг амь насны заалтаар нэн яаралтай тархины баруун гемикранио-эктоми хагалгаанд оруулжээ. Маргаашнаас нь түүний биеийн байдал сайжирч, ухаан орсон бөгөөд мэс засал эмчилгээнээс хойш 21 хоногийн дараа таягтай босч явдаг болжээ.

Үйлчлүүлэгч 32 настай эмэгтэй цээж, баруун гар хөл үе үе мэдээ алдах болсон тул өнгөрсөн сарын 26-д эмнэлэгт хандсан байна. Энэ нь зөвхөн мэс заслаар эмчлэгддэг өвчин бөгөөд хугацаа алдах нь тархины үйл ажиллагааны эргэшгүй өөрчлөлтөнд хүргэх эрсдэлтэй учир УНТЭ-т нээлттэй мэс засал хийж, тархины зүүн зулайн дэлбэнд 7*5 см хэмжээтэй хавдрыг бүрэн авчээ. Мөн хавдарт идэгдсэн тархины хальсыг нөхөн, мэс заслын хүндрэлгүй, үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эхэлсэн байна.

УНТЭ-т эдгээр хагалгааг хийснээр мэдрэлийн мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх, арга хэмжээ авах боломжтой болжээ. Өнгөрсөн сарын 04-нд мэдрэлийн мэс заслын гемикранио-эктоми хагалгааг, мөн энэ сарын 06-нд тархины том хавдрыг нээлттэй аргаар авах мэс заслыг амжилттай хийсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616095
2 эможи
УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up