COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-аас ирээд ТУСГААРЛАГДСАН ОЮУТНЫ СЭТГЭГДЭЛ: Бид өвчин импортлоогүй

2020 оны 4 сарын 15

Arslan.mn

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ны өдөр ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн болохыг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлаар мэдээлсэн.

Энэ мэдээллийн дарааг цахим орчинд иргэдийн дунд багагүй бухимдал үүсээд байгаа юм. Энэ тухай ОХУ-ын Калининград хотод сурч байгаад энэ сарын 11-нд Хиагт-Алтанбулагаар хилээр эх орондоо ирсэн оюутан дараах нийтлэлийг цахим хуудсандаа нийтэлжээ.

Тэрээр "Хэдэн хариуцлагагүй нөхөд авчирч биднийг аюулд орууллаа гээд байгаа хүмүүст хэлэхэд бүгд маск, бээлийгээ зүүгээд л, гараа ариутгаад л бүх хамгаалж болох аргаараа хамгаалаад л ирсэн. Таны үр хүүхэд, дүү, хамаатан садан чинь гадаадад хүнд нөхцөлд байвал ингэж хэлж чадах юм уу? Та бүхний хэнтэй ч хавьтуулалгүй карантинласан тул ЦУХАЛДУУ МОНГОЛ ХҮН ТА БИЕЭ БАРИНА УУ! Өвчин импортлоогүй ээ! Улс эх орныхоо төлөө харьд сурч байгаа ирээдүйн боловсон хүчин, иргэдээ л татаж байна! " гэж сэтгэгдлээ оруулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
4
616056
30 эможи
keyboard_arrow_up