COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Гадаадаас ирсэн иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаагүйгээс Сингапурт өвчлөл огцом нэмэгдсэн“

2020 оны 4 сарын 14

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас  COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тойм мэдээллийг танилцуулав.

Тэрбээр "Коронавирусийн халдвар 213 оронд тархаж, 1.9 сая хүн уг халдвараар өвчилсөн. Үүний улмаас 119,686 хүн нас барж, 404,000 хүн эдгэрсэн байна.

Тархалт АНУ, Итали, Иран, Испани, Турк улсад эрчимтэй тархсан хэвээр байна. Ялангуяа, ОХУ анхаарал татаж байна. Тус улсад 18,386 хүн өвчилсөн. Сүүлийн 24 цагт 2,186 хүн шинээр өвчилж, 18 хүн нас барсан. Улан-Үдэд 86 тохиолдол бүртгэгдсэн байгаа. 

Эрхүүд 40 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Тархалтын эрч суларч байгаагаас хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж байна. 

ОХУ-д өвчлөл их байгаагаас батлан хамгаалах салбарын эмнэлгийг халдварын үед ашиглах шийдвэр гаргасан. Казахстанд өвчлөл мөн тархаж байна. Алмата, Нур-Султан хотод голомтлон тархаж байна.

Сингапур улсад коронавирусийн халдварын 386 тохиолдол бүртгэгдлээ. Огцом нэмэгдсэн шалтгаан нь гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног гэрээр нь тусгаарлах шийидвэрийг иргэд биелүүлээгүйгээс болсон гэж эрдэмтэд үзсэн.

Мөн Москва хотод өвчлөл нэмэгдсэн шалтгаан нь 14 хоног тусгаарлалтын дэглэм сахиагүйгээс болсон гэж үзсэн бөгөөд тэд шинж тэмдэг илрээгүй иргэд байжээ. 

Манай оронд 21 хоног тусгаарлаж байгаа нь үр дүнтэй, зөв зүйтэй арга юм. Харин 21 хоногийн тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног тусгаарлалтын дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй юм." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
616009
3 эможи
keyboard_arrow_up