COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна

2020 оны 4 сарын 11

ЭМЯ: Бид анхаарлаа сулруулбал өнгөрсөн 3 сарын амжилтаа хоромхон зуурт алдах эрсдэлтэй

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

Шинэ төрлийн коронавирусийн халдвар сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 213 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. 

Дэлхий дахинд нийт 1,698,323 халдварын тохиолдол бүртгэгдэж, 102,696 хүн энэ өвчний улмаас нас баржээ.

 1,2 сая хүн халдвар авч эмнэлэгт хэвтэж байна. Голомтын цар хүрээ нэмэгдсээр байна. Азийн орнуудаас Япон улсад 512 хүн шинээр нэмж бүртгэгдсэн. 

Манай орны хувьд хамгаалалтын олон аргыг хэрэглэсэн нь энэ төрлийн халдвар авахаас урьдчилан сэргийлсэн сайн ажил болсон. БНСУ-д шинээр 32 тохиолдол нэмэгдсэн. ОХУ-д өвчлөл 1786 хүн шинээр нэмэгдсэн байна. Эрхүү хотод 21 хүн шинээр өвчилж 2 хүн нас барсан. Баасан. гарагт 1786 хүн шинээр халдвар авсан байна. БНХАУ-д 42 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615923
1 эможи
keyboard_arrow_up