COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: CoCViD19-ийн тархалт дөрөв, тавдугаар сард үргэлжлэхээр байгаа

2020 оны 4 сарын 10

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

"Өчигдөр 167 хүн тусгаарлалтаас гарсан"

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Дэлхийн 212 улсад өвчлөл бүртгэгдсэн хэвээр байна.

Өвчлөл АНУ, Итали, Их Британи, Франц, Иран, Турк улсад эрчтэй тархалт үргэлжилж, энэ тархалт дөрөв, тавдугаар сард үргэлжлэхээр байгааг мэдээллээ.

Ази тивд Япон, Солонгост тархалт идэвхтэй хэвээр байна. Ялангуяа Япон улсад халдвар их байгааг эмнэлгээс шалтгаалсан буюу өвчтэй хүнээ үзүүлэхээр эмнэлэгт очсон хүмүүс халдвар авч, өвчлөл тарааж байгаа хэмээн үзжээ.

Манай орны хувьд ч иргэд эмнэлэгт ирэх нь нэмэгдэж байгаа. Нэг хүнийг үзүүлэхээр олуулаа эмнэлэгт очих, эргэлтээр мөн хүмүүс ирэх тохиодол түгээмэл. Өчигдөр бид УГТЭ дээр ажиглалт хийж үзэхэд шинжилгээ өгөхөөр ирж байгаа нэг хүнийг дагаж 8-12 хүн ирдэг юм байна.

ДЭМБ-аас хүний бөөгнөрөл үүсэх нь халдвар тархах шалтгаан болж байгааг мэдээлсээр байна. Тиймээс улс орнууд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шийдвэрүүд гаргаж байгаа.

Тухайлбал, Израйл улсад нэг машинд 2-оос дээш хүн хамт зорчихыг хориглож, үйлчилгээний газруудад хоёр метрийн зайтай үйлчлүүлэх хатуу дэглэм тогтоосон бөгөөд энэ дэглэм 90 хоног үргэлжлэх юм байна.

Мөн Австрали улсад хоёроос дээш хүн шалтгаангүй цугларвал 11,000 австрали доллароор торгож байна.

Хатуу хөл хорионы дэглэм дэлхийн улс орнуудад мөрдөгдөж, түүнийг 60-90 хоногоор сунгасаар байна.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 1,410 хүн байгаа бөгөөд өчигдөр 167 хүн тусгаарлалтаас гарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615896
0 эможи
keyboard_arrow_up