COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Сэлэнгэ аймагт батлагдсан иргэний сургуульд халдвар гарсан учир ганцааранг нь тусгаарласан“

2020 оны 4 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. 

"Халдвартай нь батлагдсан 16 дахь иргэний нэгдүгээр хавьтлын хавьтал 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна"

Тэрбээр " 16 дахь батлагдсан тохиолдол болсон иргэний сурч байсан газарт өвчлөл гарчихсан байсан учраас бид ганцааранг нь тусгаарласан. Мөн хамт байсан хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлаад байгаа. Гуравдугаар сарын 26-нд ирсэн тэдгээр иргэдээс 27-нд шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Ингээд дөрөвдүгээр сарын 6-нд давтан шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан юм. Тухайн иргэнтэй машинд хамт явж ирсэн гурав, бусад байдлаар ойр харилцсан 11 хүнийг тогтоогоод тусгаарласан. Тэднээс шинжилгээ авч байгаа. Мөн нэгдүгээр хавьтлын хавьтал 100 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Хариу нь гарахаар мэдээлэл хүргэе.
Бид вирус ялгарах хугацааг тодорхой хугацаагаар хянаад шинжилгээ давтан хийгээд байгаа юм. Тиймээс давтан шинжилгээгээр вирус илэрсэн.

Гуравдугаар сарын 28-нд хойд хилээ хаасан. Хил хаахаас өмнө ирсэн хүмүүсийг бид 14 хоног чек листээр хянаад өөрчлөлт гарсан тохиолдолд шинжилж байсан. Харин халдвартай тохиолдол гарснаас хойш бүх хавьтлыг шинжилж байгаа. Халдвар судлалын заалтаар хавьтлуудыг 2-3 удаа шинжилж байна." гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан есөн хүнээс коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
5
ouch an post
6
confuse an post
3
angry an post
17
615851
41 эможи
keyboard_arrow_up