COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Улсын хэмжээнд 1572 хүн ажиглалтад байна. Өчигдөр 194 хүн тусгаарлах байрнаас гарсан

2020 оны 4 сарын 09

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 хаlдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "212 оронд COVID-19 халдвар бүртгэгдэж, 1.5 сая хүн халдвар авлаа.

Уг халдвараар 1.5 сая хүн өвчилж, 88,405 хүн нас барсан бол 339,731 хүн эдгэрчээ.

Дэлхийн дахинд 1.1 сая хүн коронавирусийн халдварын эсрэг шинж тэмдгийн эмчилгээ хийлгэж байна. Вирусийн халдвар АНУ, Турк, Их Британи, Испани, Итали, Германд эрчтэй тархсан хэвээр байна.

БНХАУ-д 61 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, шинээр бүртгэгджээ.

Монголд 16 хүн бүртгэгдсэнээс 4 нь эдгэрч эмнэлгээс гарлаа. Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан. Улсын хэмжээнд 1572 хүн ажиглалтад байна. Тусгаарлалтад байгаа иргэдэд эмч, эмнэлгийн ажилтан 310 хүн тусламж үзүүлж байна. 

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, Энхсаран сувилал, Кентавр болон Хабу зочид буудалд байрлуулсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр ээлжит хурлаа хийсэн. Энэ үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом "Дэлхий дахин энэ вирустэй 100 дахь хоногтоо хамт байна. Цаашид байдал хэрхэн өөрчлөгдөж, тархалт хэр хэмжээнд байхыг таашгүй. Тиймээс улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Мөн тухайн бүс нутаг, улсын иргэд өөр хоорондоо эв нэгдэлтэй байх хэрэгтэй" хэмээн сануулсан." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615848
0 эможи
keyboard_arrow_up