COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Коронавирусийн эсрэг “Авиган” эмийг ХӨСҮТ-д хэрэглэж эхэлжээ

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

Өнөөдөр /2020.04.08/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Нэг сайн мэдээ нь "Авиган" гээд энэ вируст зориулан үйлдвэрлэсэн эмийг Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Эмийг хурдан авсан.

Өөрөөр хэлбэл, Зөвхөн энэ өвчинд зориулж үйлдвэрлэгдсэн дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмийг манай улс эмчилгээндээ хэрэглэж байна“ гэсэн юм.

Мөн сүүлд батлагдсан хоёр ч тохиолдол ажиглалтын явцад давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн учир "Хяналт, тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс тэвчээртэй байж, онцгой нөхцөлд энэ аюулыг хамтарч давах нь зүйтэй гэдгийг энэ жишээ харуулж байгаа"-г мэргэжлийн байгууллагынхан сануулсаар байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615803
5 эможи
keyboard_arrow_up