COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Сүүлийн 24 цагт COVID-19 халдварын тохиолдол АНУ-д 8 дахин, Испанид 5 дахин өссөн “

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа олон улсад халдварын тархалт ямар хэмжээнд байгааг танилцуулав. 

Тэрбээр "Дэлхийн дахинд COVID-19-өөр 1,282,931 хүн өвчилж, 72,774 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт халдварын тохиолдол АНУ-д 8 дахин, Испанид 5 дахин өссөн бол Итали, Францад 3 дахин нэмэгдсэн. Нас баралтын хувь Франц улсад хамгийн өндөр байна. Тус улсад нас баралтын хувь 11 байгаа.

Дөрөвдүгээр сарын 6-нд БНХАУ-д нас баралт бүртгэгдээгүй.

Манай бүсийн орнууд буюу БНСУ, Бруней, Камбожид бүртгэгдэж буй тохиолдлын ихэнх нь зөөвөрлөгдсөн байна. Харин Япон, Филиппин улсад нийслэл хотдоо их байна. 

"Дэлхийг уншъя" нэртэй санаачилгыг эхлүүлжээ

Дэлхий даяар 1.5 тэрбум хүүхэд залуус сургууль хаагдсаны улмаас гэртээ байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хэвлэлийн нийгэмлэгтэй хамтран "Дэлхийг уншъя" нэртэй санаачилгыг эхлүүлсэн. Уг санаачилгын хүрээнд хүүхдүүдийн унших дуртай номын зохиолчид өөрсдийн номоосоо уншиж өгөх юм.

Эхний оролцогч нь 50 гаруй хэл дээр, 180 сая номоо борлуулсан зохиолч Элизабета Дами байсан бөгөөд инстаграм хуудсаараа дамжуулан номоо уншин, хүүхдүүдийн асуултад хариулсан.

“COVID-19” халдварт өртсөн хүмүүсийн эв нэгдэл,  сэтгэл санааг дэмжих, аюулт өвчинтэй тулж буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан “Нэг дэлхий”, "Гэртээ хамтдаа" санаачилгыг эхлүүлсэн. Лэди Гага дөрөвдүгээр сарын 18-нд тоглолтоо шууд дамжуулахаа зарласан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615801
2 эможи
keyboard_arrow_up