COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Халдварын оргил үе 4, 5 дугаар сард болно гэж үзэж байна

2020 оны 4 сарын 07

Arslan.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Испани улсад сүүлийн дөрвөн өдрийн турш халдварын тоо болон нас баралт буурлаа. Харин Италид өнгөрсөн хоногт нас баралт 636 болж, өмнөх өдрөөс 10 гаруй тохиолдлоор нэмэгдсэн. Гэхдээ халдварын тоо буурч байна.

Германд шинээр халдвар авсан тохиолдол сүүлийн дөрвөн өдөр дараалан мөн буурч байна. Нас баралтын түвшин 1.5 хувьтай байна.

Японы Ерөнхий сайд долоон мужид нэг сарын туршид онц байдал зарлахаар болсноо  мэдэгдсэн. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, дэлгүүр, соёл урлагийн арга хэжээг хязгаарлахаар болж байгаа.

Франц улсад халдвар болон нас барагсдын тоо өмнөх өдрөөс 10 хувиар нэмэгдэж, нийт нас баралт 8,000 давлаа.

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол бараг 1,000-аар нэмэгдсэн.

Польш улсад халдварын оргил үеийг 4,5 дугаар сард тохионо гэж үзэж байна. Одоогоор тус улсад 4200 гаруй хүн халдвар авч 98 хүн нас баржээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
1
615747
5 эможи
keyboard_arrow_up