COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

А.Амбасэлмаа: III эмнэлэгт эмчлүүлж буй өндөр халуурсан иргэнээс коронавирус илрээгүй

2020 оны 4 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Тэрбээр "Тандалтын зорилгоор III эмнэлэгт хэвтэж буй өндөр халуурсан нэг хүнээс шинжилгээний сорьцыг өчигдөр авсан. Хоёр төрлийн шинжилгээгээр коронавирус илрээгүй. 

Бид томуугийн харуулдан тандалтын тогтолцоогоороо томуу, томуу төст халдварын тохиолдлын тодорхойлолтод тохирсон өвчтөнүүдэд тандалт хийж байгаа. Тухайлбал, халуурах, ханиалгах шинж тэмдэгтэй хүмүүсээс түүвэрлэн өдөрт 25-30 хүнээс сорьц авч, тандалтын шинжилгээ хийж байна.

Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 15 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар нь дөрвөн хүн эдгэрч, 11 нь ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байна. 

Одоо эмнэлгээс гарах гэж буй эдгэрсэн хоёр тохиолдол нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн. Тэднийг үргэлжлүүлэн 14 хоног ажиглалтад байлгаж, давтан шинжилгээг хийнэ. 

Өмнөх удаад Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр тохиолдлыг манай эмч нар эмчилсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
615739
4 эможи
keyboard_arrow_up