COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Токио Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус ИЛРЭЭГҮЙ

2020 оны 4 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй.

Амар зачин буудалд тусгаарлаад байсан 169, Цэргийн төв эмнэлэгт байсан 74, Зүчи зочид буудалд байсан 4 иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн тандалтын шугамаар авсан 26 хүнийн шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гарсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615658
2 эможи
keyboard_arrow_up