COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, тусгаарлагдсан 37 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй

2020 оны 4 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронвирусийн талаарх ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү иргэдийн шинжилгээний талаарх мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор нийт 265 хүн ирсэн. ХӨСҮТ-д 64 хүнийг тусгаарласан. 184 хүн "Токио ин" зочид буудалд буусан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 246 хүн ажиглалт, хяналтад байна.

Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн нийт 104 хүнийг тусгаарлан ХӨСҮТ-д хянаж байна. Үүнээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан 37 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.

Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд хүмүүсийн 27 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

"Амар" зочид буудалд байгаа тусгаарлагдсан 152 хүний шинжилгээг өнөөдөр аваад хариу нь гарахаар, нэг дэхээс гарган ороо чөлөөлөөд, дараагийн онгоцоор ирэхэд бэлтгэл ажлаа хангана. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615648
0 эможи
keyboard_arrow_up