COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Токиогоос ирсэн онгоцноос ХОЁР сэжигтэй тохиолдол илэрлээ

админ
2020 оны 4 сарын 03

Arslan.mn

Токио- Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өнөөдөр /2020.04.03/ 15:40 цагт газардсан. Тус нислэгээр 266 зорчигч эх орондоо ирлээ.

Тэдгээр иргэдээс хоёр иргэн коронавирус өвчний халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлалтад авсан талаар Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг мэдээллээ. Иргэдийг урьдчилан бэлтгэсэн тээврийн хэрэгслээр ХӨСҮТ-д хүргэж байна. 

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид дунд хоёр сэжигтэй иргэн илэрсэн тул яг одоо ХӨСҮТ рүү шилжүүлж байна. Мөн Баянхангай амралтын газар тусгаарлагдаж буй иргэд тусгаарлалтын төлбөрөө өгөхгүй, улс өгнө гэсэн. Иймд тэдний нэрсийг ил тодоор зарлах болно." гэв.

Өнөөдрийн нислэгээр Японоос ирж байгаа иргэд Японд шинжилгээнд хамрагдаагүй ирж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
angry an post
5
615640
13 эможи
keyboard_arrow_up