COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сөүлээс ирсэн 37 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

2020 оны 4 сарын 03

 

Arslan.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр 261 иргэн эх орондоо ирсэн. Тэднээс  37 иргэнийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт, бусад иргэнийг зочид буудалд хуваарилжээ.

“Сөүлээс ирсэн 261 иргэний 6 нь 2 хүртэлх насны, 24 нь 3-18 настай хүүхэд бөгөөд 17 жирэмсэн эмэгтэй, эмчилгээ шаардлагатай 24 хүн байна. Монгол Улсад өнөөдрийг хүртэл лабораторийн шинжилгээгээр 14 хүнээс “COVID-19” халдвар илэрсэн. Тэдний 2 нь эдгэрч тусгай сувилалд үргэлжлүүлэн 14 хоног ажиглалтад байгаа. Бусад 12 хүнд хамар битүүрэх, булчин өвдөх, бие арзайх шинж тэмдэг нийтлэг ажиглагдаж байна. Халуурч байгаа 4-5 хүн байна” хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Одоогоор тусгаарлан ажиглах байранд 2 314 хүн байна. ОХУ-ын эрдэмтэд 4-5 дугаар сард коронавирусний халдварын оргил үе болно хэмээн таамаглаж байгаа. Тиймээс бид анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг ЭМЯ-наас сануулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615623
1 эможи
keyboard_arrow_up