COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хэдхэн өдрийн дараа халдварын тохиолдлын тоо нэг сая, нас баралт 50 мянгад хүрэхээр байна“

2020 оны 4 сарын 02

Arslan.mn

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дахинд COVID-19-ийн 827,419 тохиолдол бүртгэгдэж, 40,777 хүн нас баржээ. Шинээр Африкийн гурван улсад халдвар гарлаа.

БНХАУ дөрөвдүгээр сарын 1-нээс шинж тэмдэггүй тохиолдлын тоог өдөр тутам мэдээлж байна. Тус улсад шинж тэмдэггүй 130 тохиолдол шинээр бүргэгдэжээ.

24 цагийн зайтай авсан хоёр удаагийн лабораторийн шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргаж, тэдгээрийн ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна.

Сүүлийн тав хоногийн хугацаанд шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, дэлхийн бүх улс, орныг халдвар хамраад байна.

Өнгөрсөн долоо хоногт нас баралт хоёр дахин нэмэгдэв. Нас баралтын хувь Италид 12, Испанид 8.6, АНУ-д 1.3-тай байна.

Хэдхэн өдрийн дараа халдварын тохиолдлын тоо нэг сая, нас баралт 50 мянгад хүрэхээр байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст нийгмийн халамжийн шаардлагатай арга хэмжээ авахыг уриалсан байна" гэв.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
1
angry an post
615562
12 эможи
keyboard_arrow_up