COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 205 улсад халдвар бүртгэгдлээ

2020 оны 4 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 205 улсад халдвар бүртгэгдлээ. Өвчлөл Африкын орнууд руу тархах бодит эрсдэл үүсээд байна.

НҮБ-ын гишүүн орнуудаас 19 оронд халдвар гараагүй байгаа бөгөөд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш коронавирусийн тахал бол дэлхийн II дайнаас хойш хүн төрөлхтөнд тохиолдсон хамгийн том хямрал болж байгааг онцлон хэллээ.

Дэлхийн олон оронд коронавирусийн халдварын үед хөл хорио тогтоохтой холбоотой хуулийн зохицуулалтуудыг хийсээр байна. ОХУ гэхэд өчигдөрхөн хууль гаргалаа. Манай орны хувьд ч гэсэн хуулийн төсөл дээр ЭМЯ-ны холбогдох албаныхан ажиллаж байна.

Өчигдөр ХӨСҮТ-д эмчилгээг гардан хийж байгаа Чинбаяр, Дармаа эмчтэй цахим хурал хийж, өвчтөнүүдийн биеийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Эмч нар "манайд эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг байгаа. Хүндэвтэр байсан хоёр хүн дунд зэрэг рүү шилжсэн. Эмчилгээ үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа" гэдгийг хэллээ" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615506
1 эможи
keyboard_arrow_up