COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус ИЛРЭЭГҮЙ“

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр  ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна.

Эмнэлэгт байгаа халдвартай монгол болон франц иргэнд захиа ирж байна.

Сайхан сэтгэл гаргаж эх орондоо авчраад эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаад төр засагтаа баярлалаа. Өөрсдийн иргэдээ харж чадахгүй байгаа дэлхийн улс орнуудыг бид  харж байгаа. Гадаадад байгаа иргэдээ ах, дүүтэй нь ойртуулж, эх оронд нь авчирч байгаа нь төр засгийн гавьяа.Та нар халдвар авсан ч цөөхөн монголчуудын нэг гэсэн сайхан захидлууд ирж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
615459
6 эможи
keyboard_arrow_up