COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.Буянжаргал: Эмчээр хоолоо зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр   "COVID-19 нь эдгэрсэн хоёр иргэн тусгаарлалтын байранд шилжин хянагдаж байна.

Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3886 хүн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2310 хүн тусгаарлагдаж байна. Тусгаарлах байранд жирэмсэн эх 43, 5 хүртэлх насны 56 хүүхэд байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ улсын хэмжээнд хэвийн явагдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж авах тохиолдолд заавал эмнэлэгт очихгүйгээр байгаа бичиг баримт дээр нь үндэслээд тэтгэмжийн хугацааг сунгаад явж байгаа.

"Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй"

Иргэдээс өрөө жижиг байна, хоол амтгүй байна, нохойны хоол өглөө, өрөөндөө дасгал хиймээр байна, цэргийн төв эмнэлэг биш өөр эмнэлэгт тусгаарлагдмаар байна гэх мэт гомдлуудыг хэлж байна. Эмчийн өөдөөс варентай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлах, хоорондоо хэрэлдээд, зодолдож байгаагаа зогсоомоор байна.

COVID-19 бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс цөөхөн, иргэдээ 5 одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй. Монгол иргэн эмчээрээ хоолоо зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна.

Тусгаарлах байранд байгаа болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-д зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хүмүүс. Ийм хүмүүс үйлчилж байхад иргэд авираа татах хэрэгтэй. Хэн нэгнийг уйлахаар нь , уурлахаар нь тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш. Энэ бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэдийг хамгаалж байгаа ажил. "гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
1
angry an post
33
615458
114 эможи
keyboard_arrow_up