COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 3 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна. Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ.

АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих стратегийг дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа иргэдийг сэтгэл, санаагаа амгалан байлгах, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн хувьд эрүүл байхыг чухалчилж байна. Тиймээс  халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр үндсэн таван зөвлөмж өгч байгаа.Үүнд:

  • Эрүүл зөв хооллох, жингийн илүүдлээс сэргийлэх
  • Архи, чихэрлэг ундаанаас татгалзах
  • Тамхинаас татгалзах
  • Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх /Том хүн багадаа 30 минут, хүүхэд багадаа 1 цаг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх/
  • Сэтгэл зүйн эрүүл мэнддээ онцгой анхаарч гэр бүлийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615412
2 эможи
keyboard_arrow_up