COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тусгаарлагдан “COVID-19“ халдвартай ТЭМЦЭГЧ НАРААР монголчууд бахархаж байна

2020 оны 3 сарын 27

Arslan.mn

Дэлхийг тэр чигээр нь цочрол сандралд оруулаад байгаа энэ адармаат цаг үед өргөсөн тангарагтаа үнэнчээр хандаж, элэг нэгт монголчуудынхаа энхийн манаанд нойр хоолоо умартан зүтгэж байгаа Эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаагийн алба хаагчид, онцгой, хил, гааль, мэргэжлийн хяналтынхан болон эргүүл манаа, ариутгал, хяналт шалгалтын ажил хийж буй нийт алба хаагчдадаа бүгдэд нь баярлалаа гэдэг үгийг дахин дахин хэлмээр байна.

Тэр дундаа ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн COVID-19 буюу шинэ коронавирусийн оношилгооны баг  болон арын албаныхан маш онцгой үүрэг гүйцэтгэж хамгаалалтын хувцастай олон цагаар, ээлжгүй ажиллаж байна.

Arslan.mn

Мөн Монгол Улсын Засгийн газар хилийн чанадад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай мянга орчим иргэнээ тусгай нислэгээр эх орондоо ирүүлж тусгаарласан бөгөөд тэдэнтэй адил нөхцөлд тусгаарлагдсан эмч сувилагч нар ажил үүргээ гүйцэтгэж байгаа билээ.

Arslan.mn

Түүнчлэн энэ хүмүүсийн адил нөхцөлд арын албанд тасралтгүй ажиллаж яваа асрагч, үйлчлэгч, тогооч, зөөгч нар бий. Тэд мөн тусгарлагдаж энэ хүмүүст амтат хоол хийж, зөөж, хүргэж үйлчлэн, “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлж, ариутган угааж, цэвэрлэх албан үүргээ хатуу чанд сахилга бат, үүрэг хариуцлагын дор гүйцэтгэж байгаа билээ. Энэ бүх эрүүл мэндийн салбарын ажилтнуудаараа монголчууд бахархаж байгаагаа цахимаар илэрхийлсээр байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
32
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
615363
80 эможи
keyboard_arrow_up