COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Янжмаа: ОХУ гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн НЭГ ДОЛОО хоногийг бүх нийтийн АМРАЛТ болголоо

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээлэл хийх үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл өглөө.  

Тэрбээр  "Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч иргэддээ хандан мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-ны өдрөөс нэг долоо хоногийг бүх нийтийн амралт болгосон байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүмүүсийг гэрээс нь гаргахгүй байх гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Путин онцолсон байна.

  • Украин улс нэг сарын хугацаатай онц байдал зарлалаа. Энэ хүрээнд гуравдугаар сарын 27-ноос эхлэн агаарын болон төмөр замын хилээ хааж байна.
  • Финланд улсын нийслэлд халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан нислэлийг тойрсон бүсэд хөл хорио тогтоолоо. 
  • Арабын Нэгдсэн Эмират улсад өнөөдрөөс эхлэн Ням гараг хүртэл оройны 20:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хугацаанд нийтийн тээвэр болон хүмүүсийн хөдөлгөөнийг бүрэн хориглож, гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхээр болсон байна.
  • БНСУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ халдвар 104, нас баралт 5 бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд тус улсад гаднаас халдвар импортлогдон ирэх тохиолдол нэмэгдэж байгаа учраас энэ Баасан гарагаас эхлэн АНУ-аас ирэх иргэд өөрийгөө 14 хоног тусгаарлах журам мөрдүүлэхээр болсон.

Гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаарх ЮНЕСКО-ийн мэдээгээр дэлхийн 165 улс үндэсний хэмжээнд боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
3
ouch an post
4
confuse an post
11
angry an post
7
615295
49 эможи
keyboard_arrow_up