COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол БҮРТГЭГДЛЭЭ

2020 оны 3 сарын 26

Arslan.mn

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлаж байна.

Тэрбээр "Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн 220 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ.

Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй.

Нэг сэжигтэй тохиолдол өчигдөр /2020.03.25/ ХӨСҮТ-д ирсэн бөгөөд нийт 184 хүн хянагдаж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг бид байнга хянаж байна. Өнөөдрийн илэрсэн шинэ тохиолдол хяналт дотор байсан хүмүүсээс илэрсэн. 

Мэргэжлийн байгууллагууд халдварын үнэлгээг дахин хийж Монголд COVID-19 халдвар тархах эрсдэл маш өндөр гэж дүгнэсэн. Хяналт тандалтыг нарийвчлан хийж, халдвар авсан хүний ойрын хавьтлын хүмүүсийн тандаж, ажиллаж байна." гэсэн мэдээллийг өглөө.

Монгол Улсад COVID 19-ийн бүртгэгдсэн тохиолдлууд:

Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.

Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.

Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.

Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.

Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
3
yay an post
sad an post
36
ouch an post
6
confuse an post
4
angry an post
11
615293
67 эможи
keyboard_arrow_up