COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ-д COVID-19 халдварын үед нэн шаардлагатай ашиглагдах амьсгалын болон гемодиализын аппаратыг хүлээлгэн өглөө

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

Монгол улсын Засгын газар, Эрүүл мэндийн яам ХӨСҮТ-д коронавируст (COVID-19) халдварын үед нэн шаардлагатай ашиглагдах амьсгалын 10 ширхэг аппарат, гемодиализын 2 ширхэг аппарат, дуслын тарианы 40 ширхэг шахуурга, отсос 10 ширхэгийг хүлээлгэн өглөө.

Аппаратуудыг Айвико ХХК нийлүүлж, ХӨСҮТ-н эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженерүүдтэй хамтран суурьлуулж, эмч, сувилагч, инженер, техникч нарт заавар, зааварчилгааг өгсөн байна. Мөн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, пульсоксиметр, халууны шил гэх мэт шаардлагатай бусад эмнэлгийн тусламжийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан байна.

Arslan.mn

Аппаратуудыг тус төвийн яаралтай тусламжийн тасаг, Шинэ болон сэргэж буй халдварын тасаг буюу тусгаарлалт хийгдэж буй тасаг болон COVID-19 халдвартай холбоотой ажиглалтанд хэвтүүлж буй бусад тасгуудад хувиарлан өглөө.Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2020 оны 2 сарын 17-нд ХӨСҮТ-д болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдалтай танилцах үеэр 3 ширхэг фургон автомашин хүлээлгэн өгсөн.

Эрүүл мэндийн яамны удирдлагууд, холбогдох мэргэжилтэнүүдэд ХӨСҮТ-н нийт хамт олон талархсанаа илэрхийлье.  

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615249
4 эможи
keyboard_arrow_up