COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Эрээн хотод амьдардаг иргэн Д нь маск их хэмжээгээр нийлүүлнэ гэж НАЙМАН САЯ ТӨГРӨГ залилж авсан“

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар "Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан залилангийн төрлийн хэргүүд их гарч байна. Цахим орчинд хандив цуглуулах нэрийдлээр мөнгө цуглуулж иргэдийг залилах тохиолдол гарч байна.

Цагдаагийн байгууллагаас коронавирусийн дэгдэлттэй холбоотой бусдад залилуулсан хуурамч мэдээ тараасан 25 мэдээллийг шалгаж байна.

Тухайлбал, БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг иргэн Д нь маск зарна гэж иргэн Б-гээс найман сая төгрөг залилсан. Энэ мэтчилэн хуурамч цахим хаяг, интернет худалдаа ашиглан амны хаалт, нэг удаагийн хувцас хэрэгсэл худалдаалдаг компаниудын нэр ашиглаж бусдыг залилах тохиолдол их байна.  Ялангуяа амны хаалт зарах, төрийн байгууллагуудын алба хаагчдад туслах аян өрнүүлнэ гэж иргэдийг залилж байна. Тиймээс иргэдэд сэрэмжлүүлэхэд бүү сандар, бүү хуурт, бүү итгэ гэж уриалъя." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615239
1 эможи
keyboard_arrow_up