COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Сэлэнгэ, Орхон аймагт тусгаарлагдсан нийт гурван хүнээс коронавирус ИЛРЭЭГҮЙ“

2020 оны 3 сарын 25

Arslan.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  COVID-19 халдварын шинжилгээний хариуг ямар гарсан талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2020 гуравдугаар сарын 23-нд нийслэлийн 6 дүүргийн эмнэлгүүдээс түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгалгаатай хүмүүст коронавирус байна уу гэж тандан хянаж байгаа юм.

Алтанбулагийн боомтоор орж ирээд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, Орхон аймагт тусгаарлагдсан нэг, нийт гурван хүнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн тандалт хяналтад байна.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Халдвар илэрсэн өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. Хяналтад байгаа хүмүүсийн шинжилгээг өдөр болгон протокол хөтөлж, эмчилгээний үр дүнг хянаж байна.

Бүрэн эдгэрсэн хүнийг эмнэлгээс гаргахдаа гурван өдөр дараалан шинжилгээ хийж баталгаажуулаад гаргадаг. Хэрэв дутуу эдгээгээд гарвал халдвар тараах эрсдэлтэй. Эмнэлэгт 14 хоног тусгаарлагдаад гарч буй хүн гэртээ 14 хоног тусгаарлах ёстой. Эдгээр хүмүүс өөрийгөө битгий хуураарай. Энэ системийг тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарч хянаж байна." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615237
2 эможи
keyboard_arrow_up