COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 18-45 насны залуус COVID-19 өвчлөлийн зонхилох хувийг эзэлж байна

2020 оны 3 сарын 25

Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 196 оронд өвчлөл бүртгэгдсэн байна. Лаос, Ливи улсад шинээр бүртгэгджээ.

Үүнээс 18-45 насны залуучууд COVID-19 өвчлөлийн зонхилох хувийг эзэлж байна. Хүн амын дунд их тархаад ирэхээрээ залуучуудын хувьд тархалт өндөр байна.

Тухайлбал, 13-аас доош насны гурван хүүхэд нас барсан, нэг гэр бүлийн хүмүүс бүгд нас барсан зэрэг тохиолдол гарсан. Энэ өвчний шинж тэмдэг, ойлголт өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Мөн Австралид хуримын үйл ажиллагааг таван хүнтэй, оршуулгын үйл ажиллагааг 10 хүнтэй хийхээр зохион байгуулж буй жишээ байна.

Мөн ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа Азийн орнуудад зонхилж магадгүй гэдгийг анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны мэдээлснээр Монгол Улс коронавирусийн нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдлаа хангах хэрэгтэй " гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
1
615234
8 эможи
keyboard_arrow_up