COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.Буянжаргал: 286 эмч, мэргэжилтнүүд өвчтөнүүдтэйгээ тусгаарлагдан ажиллаж байна

2020 оны 3 сарын 23

Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлэл өглөө.

Тэрбээр, Улсын хэмжээнд 3222 иргэн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2033 иргэн тусгаарлан ажиглалтад байна.

Урд шөнө Орхон аймагт 44 хүн тусгаарлагдаж, тус аймагт нийт 88 иргэн тусгаарлагдаж байна.

Эмч, эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах, дархлааг дэмжих чиглэлээр ажиллаж байна. 286 хүн эмч, эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдтэйгээ тусгаарлагдан ажиллаж байна. Эхний эмч, мэргэжилтнүүд тусгаарлалтаас гарсан.
 
Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний эмч нарын нэрсийн жагсаалтыг гаргаж, туршлага дадлагаар нь эрэмбэлэн ажиллаж байна. Шаардлагатай үед дайчлан ажиллана. Манай улс нийт хүн амынхаа 0.4 хувийг эмнэлэгт хэвтүүлэх боломжтой " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615154
0 эможи
keyboard_arrow_up