COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Итали улсад өчигдөр 793 хүн нас барж, нийт 24950 тохиолдол шинээр бүртгэгджээ

2020 оны 3 сарын 22

Arslan.mn

ЭМЯ-аас коронавирусийн халдварын талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

БНСУ-д халдвар нэмэгдэх хандлагатай байна. Худалдаа үйлчилгээний байгууллагууд цаг тутамд цэвэрлэгээ хийж лон хүн бөөгнөруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Covid-19-ийн 24950 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд эдгээр хүмүүсийн 77 хувь нь Испани, Итали, Герман гэсэн дөрвөн улсаас илэрсэн байна. Нас барсан 6000 гаруй хүн байна. 

Өвчилсөн шинж тэмдэгтэй, тусгаарлагдсан байгаа хүмүүсийг ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй. Европ улсад тархалт нэмэгдэж байгаа бөгөөд Итали улсад өчигдөр 793 хүн нас баржээ.  Халдвар 13,9 хувиар нэмэгдсэн. Итали улсын Хойд Ломбардин улсад нөхцөл байдал маш хүнд байна. Хорио цээрийн ажиллагаа сул байгаа тул эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Иргэд гэрээсээ гадагш гарахад зөвшөөрлийн бичигтэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа аж. Дэлгүүр, эмийн сан ороход л гарах зөвшөөрөл өгч байгаа бөгөөд бусад тохиолдолд мөнгөн торгууль тавих аж. Их Британи улсад мөн халдварын тархалт нэмэгдэж байна. 

Гадаадад ажиллаж байгаа Монголчуудад хандаж бүх төрлийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг хүргэж ажиллаж байна. 

Улсын хэмжээнд 3115 хүн тусгаарлагдаж ажиглалтад орсон. 1150 хүн тусгаарлалтад байна. Хөдөө орон нутагт мөн тусгаарлалтад байгаа хүмүүс нэмэгдэж байна. 

Дэлхий нийт Монгол улсын анхаарч, ажиглаж, туршлага судлаж байна. 

ЭМЯ-наас 323002 гэх утас байнга ажиллуулж байна. 

2020 оны 03,15-нд Сөүл Улаанбаатараас ирсэн 244 хүний шинжилгээ хийгдэж дууслаа. Эдгээр 242 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өмнө нь 2 иргэний шинжилгээний хариу эерэг гарсныг тухайн үед мэдээллэсэн. Өчигдөрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй. Тусгаарлах төвөөс 90 иргэн ажиглалтад орсон. Халдвар авсан өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
3
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
1
615118
29 эможи
keyboard_arrow_up