COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Вакцин гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа тул сургууль, цэцэрлэгийн КАРАНТИНЫГ СУНГАХ санал гаргасан“

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

ЭМЯ-наас сургууль, цэцэрлэгийн карантиныг дахин нэг сараар буюу дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах санал гаргасан талаар бид өмнө мэдээлсэ. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед авдаг түгээмэл арга хэмжээ бол хол хорио, хөдөлгөөн хязгаарлах байдаг. Энэ жишгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хөл хориог үргэлжлүүлэх саналтай байгаа.

Хэдийгээр өвчний анхны голомт БНХАУ өвчнөө хяналтад авлаа гэж байгаа боловч Европын олон оронд маш өндөр дэгдэлттэй байна. Маш олон эрдэмтэн судлаачдын судалгааны материалтай танилцаж байхад хөл хориог аажмаар цуцлахгүй олон эрсдэл дагуулахыг онцолсон байна. Эрдэмтэн, судлаачдын зүгээс COVID-19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа. Тийм учраас хүүхдүүдээ, иргэдээ хамгаалахын тулд хөл хориог сунгах саналтай байгаа." гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
615032
17 эможи
keyboard_arrow_up