COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Гадаадаас ирсэн дахин нэг монгол иргэний коронавирусийн шинжилгээний хариу ХАЛДВАРТАЙ гарлаа“

2020 оны 3 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр /2020.03.18/ ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү түргэвчилсэн оношлуураар нэг иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар ярилаа.

Тэрбээр "Гадаадаас ирсэн иргэний коронавирусийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарлаа. Энэ иргэн нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн. Бид Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүйгээр хүнээ яаралтай оношилж, илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж эхлээд байгаа. Төв лабораторид мөн шинжилгээ хийж байгаа. Үдээс хойш хариу нь гарна.

Гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн 17-нд ХӨСҮТ-д 1, Говь-Алтайд нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ тандалт судалгаа хийж байна.

Сорьцыг Улаанбаатар руу авчирч байна гэсэн юм.

Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 6 халдвар бүртгэгдэж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
4
yay an post
1
sad an post
28
ouch an post
4
confuse an post
4
angry an post
18
614974
65 эможи

Jagaanaa
2020-03-22 01:37
gadaadaas xvmvvsee zooxoo zogsoo urdxaa yay gjij neg opood tarxchixwal ЭМЯ yaxii yajch chdkvshdee gadaadad bga xvnvvsee ch oilgxkvein embelegiin xer xemjeegee medjil baimar undaa ta2 xed
Зочин
2020-03-21 21:24
Одоо их болохоос нь өмнө эмчилгээ авахгүй бол шууд ахлах хэрэгтэй тэгж байжил тахалыг зогсооно бага зүйлээр ихийг хохироох хэрэггүй
zochin
2020-03-19 21:38
tsag nargui zutgej bga eruul mendin salbarinhan ta naraar baharhaj bn.owchni tarhalt ihsej hodoo oron nutgaar haldwar tarwal sumin emnelginhen l hetsuudeh bhda.hamgaalaltin huwtsas hereglel hureltsee muu, hudaldaj awh tosow horongo baga bdg sumin emneleguuded hangalt hiij ogh heregtei shuu darga nar min.
Zochin
2020-03-19 12:35
Gaigvi olon niitiig hamralgvi shig daragdaasai
Зочин
2020-03-18 23:12
Altan gartai saihan emcn nar mini l hezuu bn a Tsalin mungiig ni sain l uguurei .ted bas amidraltai ger bultei humuus.tur zasag mini sain arga hemjee abcn baigaad talarhaj bn.gebcn gadnaas zuuburlugdun irj baigaa ene hezuu ubcning eh orondoo oruulaad irj baigaa ni hezuuhen l bn da Irgen hun eh orondoo ireh erhtei cn bid bas uhamsartai baij ard tumen ah duugee buu ersdeld oruulaasai.
зочин
2020-03-18 15:42
Хилээ хаа. хэнийг ч бүү оруул .Өвчин намдтал ингээд хүлээ.
Хэлсээр анхааруулсаар байхад гадагшаа доншуучилж тахал хүртэж ирж байгаа иргэдэд эдгэрсэн хойно нь зардлы нь 10 нугалж төлүүлэн,торгож шоронд 6 сар албадан хөдөлмөрлүүлж шийтгэж баймаар юмаа.Эд нар монгол улсыг эрсдэлд оруулж б
2020-03-18 15:41
Хилээ хаа.Хэнийг ч бүү оруул.
Зочин
2020-03-18 11:37
Цаашид ч нэмэгдэнэ гэдэг сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй болж байна. Энэ хэдэн эмч сувилагч нар л их ядарч байна даа. Бусад хяналт хамгаалалтынхан ч гэсэн. Энэ хэдийнхээ цалин дээр битгий гар татаарай. Хэдий тангарагтай ч гэсэн.
keyboard_arrow_up