COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Я.Буянжаргал: Истанбул-Улаанбаатарын онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирнэ

2020 оны 3 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2277 иргэнээс 1337 иргэн ажиглалтын байранд байна. 300 сэжигтэй тохиолдоос шинжилгээ авч, 5 тохиолдол батлагдлаа.

Өнөө шөнө Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирэх иргэдийн тоо яг нарийн тодорхой биш байна. Бидэнд урьдчилсан байдлаар 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл өгсөн. Эдгээр иргэнийг Зүчи зочид буудал, Бага баянгийн амралтын газар, Асралтмед эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангаж байна. Голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах бэлтгэл ажил мөн хангагдсан.

Урьдчилсан байдлаар тус онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирэх мэдээлэл өгсөн учраас эрчимт эмчилгээний эмчийг шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлүүлэхээр явуулсан.

Тусгаарлах байранд байгаа иргэдийн бие хэвийн, халдварын шинж илрээгүй. 

ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа учраас Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зочид буудал, тусгаарлах байр эмнэлгийн мэргэлжилтнүүдийг холбогдох албаныхантай хамтран бэлтгэж байна.

Өнөөдөр 15.00 цагт Хятадын эмч, эрдэмтэд цахим хурал хийж, коронавирусийн халдвартай иргэдийн эмчилгээний туршлагыг нь судлах юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614973
2 эможи

keyboard_arrow_up