COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсад COVID-19-ийн ТАВ ДАХЬ ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ

2020 оны 3 сарын 17

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс коронавирус илэрсэн. Тус иргэн Итали улсаас ирсэн Монгол улсын иргэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна. Лабораторийн шинжилгээгээр коронавирус болох нь тогтоогдсон ба хавьтлыг судлах ажил эхэлсэн.

Өчигдөр халдвар илэрсэн зорчигчоос хол сууж байсан. Ойрын хавьтал биш гэж үзэж байна. Итали, Иран, Солонгосоос ирж буй зорчигчдоос шинж тэмдэг илрээгүй байсан ч ХӨСҮТ-д тусгаарлаж оношилж байна" гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Онош батлагдсан 5 иргэнийг ДЭМБ-ын зөвлөгөөний дагуу эмчилж байна. Нийт тохиолдлын биеийн байдал тогтвортой байна. Иргэдийг бухимдахгүй айж сандрахгүй байхыг зөвлөж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
1
angry an post
5
614954
12 эможи

зз
2020-03-17 20:35
Яаж айж сандрахгүй байх вэ? Гаднаас өвчин зөөж авчраад байхад тайван байна гэдэг үнэндээ хэцүү байна.Одоо цөөн байгаа энэ үед эмчилгээ хийж байна.Олон болвол мөнгөтэй болоцоотой хүмүүсийг л эмчилнэ.Ядуу, өндөр настангууд бол хог шиг л хаягдана даа
зочин
2020-03-17 20:28
Халдварын голомтоос ирсэн байна л даа.
keyboard_arrow_up