COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сарангэрэл: “COVID 19“ илэрсэн иргэдээ эмчлэх нь бидний гол ажил боллоо

2020 оны 3 сарын 17

Arslan.mn

УОК-ны хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монгол Улсад өнөөдрийн байдлаар, шинэ коронавирусний халдварын сэжигтэй 1330 хүнийг тусгаарласан, үүнээс 257 иргэнийг ХӨСҮТ-д ажиглаж байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэв.

Тэрбээр, “ХӨСҮТ-д тусгаарласан хүмүүсийн 88 нь халдвар илэрсэн франц иргэний ойрын хавьтлын хүмүүс. Тэдгээрээс давтан шинжилгээ авахад халдвар илрээгүй бөгөөд тусгаарлах 14 хоногийн хугацаа нь арай дуусаагүй байна.

Франц иргэний амин үзүүлэлтүүд хэвийн. Манай эмч нар бүх хүч, хөдөлмөрөө дайчлан ажиллаж байна.

ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийг бэлтгэсэн, ХӨСҮТ оройлон эмнэж байна.

Цаашид эмчилгээг анхаарах бөгөөд эмнэлгийн ор хүрэлцээтэй, эрүүл мэндийн салбар бүх бэлтгэл, бэлэн байдлаа хангасан, эхний эмчилгээ үр дүнгээ өгч байгаа тул иргэд сандрах хэрэггүй" гэж онцлов.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614950
4 эможи
keyboard_arrow_up